Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар ээлжит хэвлэлийн хурал хийж байна
Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн нийт халдвар авсан 2,678,972 тохиолдол бүртгэгдэж, 184630 хүн нас баржээ.
ОХУ сүүлийн 24 цагийн байдлаар 5262 тохиолдол болж, 57 хүн нас баржээ. Манай улстай ойр Эрхүүд 75, Алтайд- 58, Тувад-13 хүн өвчилсөн байна.
Москва хотод өвчлөлийн 40 гаруй хувь нь бүртгэгдсэн байна. Давхар судлалын хувьд 43 хувь нь хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа учир нян тээгчээс халдвар их тархаж байна гэж эрдэмтэд үзэж байна. ОХУ-ын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд балархай хэлбэрээр өвчилж байгаа нь.удаан хугацаагаар вирусыг тээн томчуудад халдвар тархаах эх үүсвэр болж байна гэж үзжээ.
БНХАУ-ын эрдэмтэд Ковид- 19 халдварын үүсгэгч дээр судалгаа хийж хамгийн багадаа 30 омог байна гэж үзсэн байна. Хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог Европ Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод тарахсан сан байна.
Манай улсын хэмжээнд ажиглалтанд 1249 хүн байна. Үүнээс 36 хүн шинээр ажиглалтанд орж есөн хүн ажиглалтаас гарсан байна.