Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Байнгын хорооны хуралдаанаар шуурхай арга хэмжээ авах санхүүжилтийн хөтөлбөрийг батлахыг дэмжсэн байна.
Хуулийн төсөлтэй холбоотой санал асуулгаар:
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хоёр зээлийн гэрээ орж ирж байна. Нэг нь 300 сая ам.доллар. 200 сая нь төсвийн дэмжлэг авч байна. Хоёр дахь нь яаралтай тусламжийн зээл буюу эмнэлгийн хэрэгслийг худалдан авах 30 сая ам.долларын зээл. Хүү 1 хувь 40 жилийн хугацаатай. Шинэ коронавирусийн халдвар гарсан үеэс буюу хоёрдугаар сараас эхлэн яриа хэлцэл хийж эхэлсэн. Эрчим хүчний балансыг хангахад зориулах 100 сая ам.долларын зээл. 25 жилийн хугацаатай үүнээс 6 жил нь хүү үндсэн төлбөрөө төлөхгүй. Жил гаруйн хугацаанд гэрээ, хэлцээ хийсэн.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна. Үүний дотор 415 амьсгалын аппарат худалдан авахаар багтсан.