Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл болон Эгийн голоос 6.4 тонн хог цэвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажилласан. МҮОНРТ-ийн “Ногоон шошго” нэвтрүүлгийн “Эгийн гол өтөж байна” асуудлын мөрөөр газар дээр нь очиж, ажиллан Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанд хуримтлагдсан хогийг цэвэрлэж дуусгах үүргийг холбогдох албаныханд өгөөд байсан. Тус үүргийн хүрээнд эгийн голын эх, ойр орчинд хуримтлагдсан хогийг цэвэрлэж дуусчээ.

Эгийн голын гүүрнээс Нуурын босго хүртэлх 9.2 километр газрыг хамруулан голын эрэг дагуух болон гол доторх хог хаягдлыг цэвэрлэж дуусгасан гэдгийг Байгаль орчны яамнаас мэдээлээ.

БОАЖЯ-аас аялагчдад байгалийн цогцолбор газраар аялахдаа шинээр зам гаргахгүй байгаль орчиндоо ээлтэй, хогоо хаяхгүй аялахыг уриаллаа.

Эх сурвалж: Байгаль орчин аялал жуулчлалын яам.

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР
Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.