Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж ил захидал илгээжээ. Тэрбээр, уг ил захидалдаа Хөгжлийн банкнаас авсан Кью Эс Си компанийн 192 тэрбум төгрөгийг төлж барагдуулсныг мэдэгдэхээс гадна Хөтөлийн Цемент Шохой ХК-ийг Засгийн газрын шийдвэрээр төрд авсан шийдвэрийг хүлээн авч буйг эсэргүүцэхгүй. Мөн төр цаашид өмчлөлөө хэрэгжүүлэх нь зүйтэй гэх агуулгыг илэрхийлжээ.
Мөн тэрбээр, цаашид Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмент үйлдвэртэй холбоотой асуудалд УИХ, Засгийн газар, ҮХЦ-ийн тогтоол, шийдвэрүүдийг шударгаар хэрэгжүүлж, худалдаж авахад гаргасан төлбөртэй холбоотой хэлцэл цааш үргэлжилж, нэг мөр эцэслэх нь хамгаас чухал гэдгийг дурджээ. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкныхан эдгээр үйлдвэрүүдтэй холбоотой төрийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрч буйгаа хүлээн зөвшөөрчээ.
Ингээд Д.Эрдэнэбилэгийн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.