Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа.
Энэ үеэр ТӨБЗГ-ийн дарга Б.Цэнгэл "Засгийн газраас өргөн барьсан "Төрийн болон, төрийн өмчийн оролцоотой компанийн тухай" хууль УИХ-аар дэмжигдээд явж байна. Энэ хууль батлагдсанаар улсын үйлдвэрийн газар гэх статус байхгүй болгоно. Цаашид төрийн болон төрийн өмчит компанийг байгуулах үндэслэл, журмыг хуульчилж, нарийн зохицуулалт оруулж байна. Олон улсын нийтлэг хувьцаат компани эсвэл хязгаарлагдмал хувьцаат компани гэсэн олон улсын нийтлэг жишиг рүү орохоос өөр арга байхгүй" гэдгийг хэллээ.