Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэнгэл: Л.Наранбаатарт хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй над дээр өргөдөл бариад орж ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 52 секунд

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Хөтөлийн цемент, шохой" үйлдвэртэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Хөтөлийн ЦШҮ"-т ажилладаг ажилчдын төлөөлөл 30 гаруй хүн ирсэн. Тэд гурван төрлийн шаардлага, хүсэлт тавьсан. Аудитын дүгнэлт гарчхаад байхад Л.Наранбаатарыг яагаад огцруулахгүй байна гэдэг. Дараах нь үйлдвэр зогсоход бэлэн байна гэдэг асуудлуудыг ярьсан. Л.Наранбаатарын өгсөн мэдээлэл зөрүүтэй байсан. Газар дээр нь ажлын хэсэг томилж ажиллуулж байна. Мэдээллийг нягтлах зорилготой гэсэн үг. Ажлын хэсэг санхүүд анхаарлаа нэг их хандуулаагүй. Гол нь мэдээллийн зөрүүтэй байдлыг шалгаж байгаа. Миний зорилго Л.Наранбаатарыг халах биш, нөхцөл байдалтай танилцсан" гэлээ.

-Таныг төрийн өмчийн компаниудад өөрийн хүмүүсээ шахдаг гэсэн мэдээлэл гарсан. Гурван хүнийг Хөтөлийн цемент шохойд шахсан гэсэн мэдээлэл гараад байгаа.

-Зохион байгуулалттай бэлдэж гаргасан материал байна гэж би ойлгосон. Дурдагдсан улсуудыг би лавлаж асуусан. Л.Наранбаатар захирлын хууль бус зүйлсийн талаар ярьж байсан хүмүүс байна лээ. Би хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой асуудал байна гэсэн байр суурьтай байна.

-Л.Наранбаатар эмэгтэй ажилтандаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл байгаа?

-Тэр эмэгтэй над дээр бас өргөдөл барьж орж ирсэн. Л.Наранбаатарын бэлгийн шинжтэй хүчирхийллийн талаар болон, зүй бус явдлын талаар ярьсан. Үүнийгээ хууль хяналтын байгууллагад хандахыг зөвлөсөн. Л.Наранбаатар үүрэг даалгавар биелүүлэхээ байсан.

-Та хэчнээн хүнийг ТӨК-д шахаасаар оруулсан бэ?

-Манайд ирүүлсэн материалуудыг үзэж байгаад судалж авсан. Би тэр ерөнхий нягтлан гэх хүнийг танихгүй.

-Та цементийн хомстолтой үед 70 вагоныг гаргаж өгсөн гэдэг?

-Цэвэр гүтгэлэг. Тухайн мэдээллийг гаргасан хүнтэй уулзсан. АТГ-д өөрийгөө болон Л.Наранбаатартай хамт шалгуулах хүслээ тавьсан юм билээ. Урьдчилаад төлбөрөө төлсөн компаниудад л цемент гаргаж өгсөн гэсэн мэдээлэл бий.

-Цаашид процесс хэрхэн өрнөх вэ?

-Л.Наранбаатарыг ажлаас халах асуудал судлах шатанд явж байгаа. ТУЗ-ийн дарга маань Франц явсан. Долоо хоногийн дараа ирмэгц асуудлуудаа ярина. Аудитын дүгнэлтийн тухайд үүрэг даалгавар өгсөн. Хамгийн гол нь Л.Наранбаатар ТУЗ-ийн шаардсан бичгүүдийг гаргаж өгөхгүй байгаа.

Б.Саранчимэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC LAND” байгуулах зөвшөөрлийг “Таванбогд Фүүдс” ХХК-д ямар шалгуураар олгосон бэ
Б.Саранчимэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC LAND” байгуулах зөвшөөрлийг “Таванбогд Фүүдс” ХХК-д ямар шалгуураар олгосон бэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.