Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Буянт-Ухаа спортын ордон“ ТӨҮГ-ийг “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв“ ТӨҮГ-тай нэгтгэхээр боллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Өнөөдрийн засгийн хурлаар зарим төрийн өмчийн оролцоотой компаниудыг нэгтгэх, татан буулгах процессыг эхлүүлж байна. Эхний удаад төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох "Монгол-Ус" компанийг татан буулгахаар боллоо. Учир нь "Усны асуудлыг эрхлэх агентлаг" үүсгэн байгуулагдсан. Иймд чиг үүргийн хувьд давхардал үүссэн гэж үзлээ.

Мөн "Буянт-Ухаа спортын ордон" ТӨҮГ-ийг "Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв" ТӨҮГ-тай нэгтгэн өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр чиг үүргийн давхардлыг арилгаж, менежментийн зөв тогтолцоог бий болгоно" гэв.

ЗГ: “Монгол-Ус“ ТӨҮГ-ийг татан буулгаж, Цагаан шонхор, Бөртэ ТӨҮГ-ийг нэгтгэнэ
ЗГ: “Монгол-Ус“ ТӨҮГ-ийг татан буулгаж, Цагаан шонхор, Бөртэ ТӨҮГ-ийг нэгтгэнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.