Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨБЗГ: Хөгжлийн банкнаас зээл авсан ТӨК-ийн зээлийг төр ТӨЛӨХГҮЙ

Огноо
Унших
1 минут 9 секунд

Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчдийн гуравны нэгийг төрийн болон төрийн өмчийн оролцоот компаниуд эзэлж байгаа.

Тэгвэл "зээл авсан компани болон зээлийн хэмжээ нь тодорхой учир эдгээр компанийн зээлийг төр төлөхгүй. Тухайн зээл авсан хуулийн этгээд өөрөө зээл болон өрийг төлж барагдуулна.

Жишээлбэл, Төрийн орон сууцны корпорац нь Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан байдаг. Тухайн үед зээлээ төлөх боломжтой байсан хэдий ч удирдлага болон ажиллаж байсан нөхдүүдийн хариуцлагагүй үйлдлээс болж зээлийн асуудал хүндэрсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Тиймээс эдгээр байгууллагаас гарах шийдвэрийг тодорхой хэмжээнд харах ёстой гэж үзэж байна. Зээл авсан төрийн өмчит компаниуд үйл ажиллагаагаараа зээлээ төлнө" гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл засгийн газрын хуралдааны үеэр мэдээллээ.

М.Рысбек: Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл
М.Рысбек: Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.