БНХАУ-ын ӨМӨЗО-д “Ковид-19”-ийн халдвартай жирэмсэн эмэгтэй хоёр сарын турш эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэн 4 дүгээр сарын эхээр амаржсан байна. Гэтэл түүнээс төрсөн нярай шинэ төрлийн коронавирусний IgG эсрэг биетийн дархлаатай төржээ.
Энэ нь “хамгаалах” шинжтэй эсрэг биет бөгөөд эхээс урагт дамжсан байх боломжтой аж.
Харин коронавирусний халдвар эхээс урагт савны ус болон цусаар дамжин халдварладаг байж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа сулруулж болохгүйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар /2020.04.22/ дэлхий даяар Ковид-19 халдвар авсан хүний тоо 2,558,962-д хүрч, 177,704 хүн нас баран, 695,873 хүн эдгээд байна.
Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий газар