Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оноос 42 хэргээр нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улирал, хагас жил, бүтэн жилийн шүүн таслах үйл ажиллагааны мэдээг тогтмол танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцууллаа.

Монгол Улсын шүүх энэ оны нэгдүгээр улиралд 23,266 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг:

"Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 3,294 хэргээр буюу 34.3 хувиар өссөн. Харин эрүүгийн хэрэг 157 хэргээр буюу 4.7 хувиар, захиргааны хэрэг 11 хэргээр буюу 3 хувиар тус тус буурсан" гэлээ.

Шүүхийн захиргаа, удирдлагын газрын мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Ц.Амарсанаа "

 

Эрүүгийн хэргээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, залилах, хүрээлэн байгаа орчныг эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс их хэмжээгээр өссөн дүнтэй  гарсан.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн. Үүнд, /өнгөрсөн оны мөн үеэс/

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 87.5 хувиар
  • Хүчиндэх гэмт хэрэг 2 хэргээр буюу 2.2 хувиар
  • Хүн худалдаалах гэмт хэрэг 1 хэргээр буюу 100 хувиар
  • Залилах гэмт хэрэг 25 хэргээр буюу 17.5 хувиар
  • Улсын хилээр барааг хууль бусаар хилд нэвтрүүлэх гэмт хэрэг 10 хэргээр буюу 100 хувиар
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7 хэргээр, буюу 140 хувиар
  • Хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг /24-р бүлэг / 13 хэргээр буюу 20.3 хувиар
  • Бусад гэмт хэрэг 13 хэргээр буюу 3.3 хувиар тус тус өссөн байна" гэлээ. 
Г.Өнөрсайхан: Хөл хорионы улмаас 300 гаруй сургалтын төв дампуураад байна
Г.Өнөрсайхан: Хөл хорионы улмаас 300 гаруй сургалтын төв дампуураад байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.