Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Өнөрсайхан: Хөл хорионы улмаас 300 гаруй сургалтын төв дампуураад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 1100 гаруй сургалтын төвийн төлөөлөл болсон 120 байгууллага хамтран “Коронавирус эдийн засгийн шорон биш” сэдвийн дор сургалтын төвүүдийг нээх хүсэлт гаргаж буй тухай мэдээлэл хийлээ.

“Күнз ХХК”-ийн Ерөнхий захирал Г.Өнөрсайхан:

Юуны өмнө өнөөдөр бид дотооддоо халдвар тархаагүй учраас энэ хэвлэлийн хурлыг хийж чадаж байна гэдгийг хэлье. Өнгөрсөн 3 сарын хугацаанд ЗГ-ын тогтоолын дагуу өнөөдрийг хүртэл манай сургалтын төвүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байлаа. Гэтэл энэ хугацааг 2020 оны 9-р сарын 1 хүртэл сунгах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан бид өнөөдр дуу хоолойгоо өргөхөөр цуглаж, нэгдээд байна.

Өнгөрсөн 3 сарын хугацаанд түрээс, багш, ажилчдын цалин, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадаагүйн улмаас 300 гаруй сургалтын төвүүд аль хэдийн дампуурсан нөхцөл байдалтай байна. Энэ хугацаанд тэсээд үлдсэн сургалтын төвүүдийн хувьд бүгд түрээсийн өртэй болж, ажилчиддаа сул зогсолтын цалинг нь олгохын тулд танилуудаасаа мөнгө зээлж, ломбард, банк бус санхүүгийн байгууллагад өөрсдийн үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан зээл авах гэх мэт хүнд нөхцөл байдалд ороод байна. Цаашлаад арга ядсан захирлууд маань машинаа зарж цалингаа тавьж байна" хэмээн нөхцөл байдлыг тайлбарласан юм.

Улмаар энэ сарын 17-нд Нийслэлийн захирагчийн гаргасан тушаалд зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх тушаалд сургалтын төвүүдийн талаар дурьдаагүй. Түүнчлэн Боловсролын сайд мөн адил сургалтын төвийн үйл ажиллагааг нээх асуудлыг манай яам хариуцахгүй гэсэн. Ийм байдлаар энэ асуудал эзэн биегүй хоцорч байна. Иймээс Ерөнхий сайд, Шадар сайд зэрэг холбогдох хүмүүст сургалтын төвүүдийг нэн даруй нээж өгөх шаардлагыг хүргүүлж байна хэмээн мэдэгдлээ. 

Хотын захирагчийн шийдвэрээр фитнесс төвүүд үйл ажиллагаа эхлүүлж иргэд бие бялдараа хөгжүүлэх боломжтой болсон бол манай сургалтын төвд хичээллэн оюун ухаанаа хөгжүүлэх иргэд, хүүхэд  хохирч үлдэж байна гэсэн юм. Мөн эдгээр 1100 сургалтын төвийн цаана 60-70 гэр бүлийн иргэний эрх ашиг бас хөндөгдөж байгааг онцоллоо. 

Ковид-19-ийн 35 дахь тохиолдол өчигдөр халдвар авсан иргэний ойрын хавьтлаас илэрлээ
Ковид-19-ийн 35 дахь тохиолдол өчигдөр халдвар авсан иргэний ойрын хавьтлаас илэрлээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.