Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19-ийн 35 дахь тохиолдол өчигдөр халдвар авсан иргэний ойрын хавьтлаас илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Ковид-19 халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулсан юм. Тэрээр:

"2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 25 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгаа болон томуугаар өвдсөн хүмүүсээс сорьц цуглуулан коронавирус илрүүлэх шинжилгээ хийж тандаж байгаа юм.

Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож, шинжилгээ хийхэд нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу нэг кабинд сууж явсан гэр бүлийнх нь хүн юм. Харин үлдсэн 23 хүнд халдвар илрээгүй. Ингэснээр Монгол улсад Ковид-19-ийн 35 дахь тохиолдол бүртгэгдлээ" гэсэн юм.

Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдсэн 35 тохиолдлоос 8 хүн эдгэрч эмнэлгээс гарсан ба 27 хүн эмчилгээнд байна.

Д.Тогтохсүрэн: ИТХ хариуцлагагүй ажиллавал хуулиар тараана
Д.Тогтохсүрэн: ИТХ хариуцлагагүй ажиллавал хуулиар тараана
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга