Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: ИТХ хариуцлагагүй ажиллавал хуулиар тараана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 35 секунд

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.

Хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн дахин боловсруулах шаардлага гарсан бөгөөд энэ нь батлагдсанаар улсын болон орон нутгийн чанартай хоттой болох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийн онцлогуудыг танилцуулсан юм. Тэрээр:

  • Нэгдүгээрт бид энэ хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг зааглаж, тодорхой болгож өгсөн. Аймгийн, сумын, багийн, нийслэлийн, дүүргийн, хорооны чиг үүрэг гэх мэт. Өмнөх хуулиудад энэхүү чиг үүргүүд их давхардсан байсан. Харин энэ удаа эдгээрийг бүгдийг цэгцэлж өгснөөрөө онцлогтой.
  • Хоёрдугаарт, бид нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ дээр хэд хэдэн томоохон асуудлуудыг оруулж өгсөн. Тухайлбал, орон нутагт улс төрчдийг байхгүй болгоход анхаарсан. Энэ нь сумын хуралд улс төрийн нам нэр дэвшихгүй гэсэн үг. Иргэдийн хуралд намын бүлэг байгуулахыг хориглож байгаа. Мөн ИТХ-ыг хариуцлагагүй ажиллах юм бол хуулиар тарааж, иргэдийн төлөөлөгчдийг эргүүлэн татдаг болгож байна.
  • Гуравдахь нь, засаг даргатай холбоотой ажил юм. Засаг дарга төрийн төлөөлөгч байна. Тийм учраас засаг даргыг сонгоход аль болох дээд шатны засаг дарга юм уу, ерөнхий сайдаас хамааралтай байхад чиглэгдсэн өөрчлөлтүүдийг хийлээ.
  • Дөрөвдэх том өөрчлөлтөд санхүү, эдийн засаг өмч, татварын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд нилээд анхаарч өгсөн.
  • Тавдахь нь, Үндсэн хуульд орсон хот тосгонтой холбоотой асуудал байгаа. Хот тосгонд засаг захиргааны ямар эрх хэмжээ, чиг үүргийг шилжүүлэх вэ гэдгийг уг хуульд тодорхой тусгаж өгсөн гэлээ.
Үндсэндээ Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн хувьд дээрх 5 гол онцлогтой хуулийн төсөл боловсруулаад байгаа аж. Уг хуулийн хэрэгжилтэд бэлтгэл ажил ихээхэн шаардлагатай тул 2022 оноос хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Шалан дээр зайдас хийж байсан хиамны цехийн үйл ажиллагааг зогсоов
Шалан дээр зайдас хийж байсан хиамны цехийн үйл ажиллагааг зогсоов
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.