Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шалан дээр зайдас хийж байсан хиамны цехийн үйл ажиллагааг зогсоов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрсөн амралтын өдөр цахим сүлжээнд хиамны цехийн ажилчид ажлаа хийж буй зургаа олон нийтийн сүлжээнд цацсан нь цэвэр ахуйн байдал хангаагүй байсан тул  иргэдийн дургүйцлийг ихээр хүргэсэн билээ. Тус мэдээллийн дагуу  Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд хийв.

Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан байна. Иймд мэдэгдэл хүргүүлж тус байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга