УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэх шийдвэрээ гаргасан талаар твиттер хаягаараа мэдээлжээ.
Тодруулбал тэрээр "Өнөөдөр миний бие Ардчилсан намыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12 цагт АН ын төв байрнаас очиж авна" гэж жиргэсэн байна.
Өнөөдөр миний бие АН ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12 цагт АН ын төв байрнаас очиж авна.
— Baasankhuu Oktyabri (@baasankhuu_o) April 21, 2020
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь дөрөвдүгээр сарын 20-нд МАХН-аас гарах шийдвэрийн талаар мэдээлэхдээ "Миний бие МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Зарим намуудаас надад санал ирүүлсэн. Ирэх Лхагва гараг гэхэд өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана" гэж байсан юм.