Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ 200-1360 төгрөгөөр нэмэгджээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 19 секунд

Гадаад дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалан манай улс эдийн засгийн томоохон хүндрэлтэй нүүр тулж яваа. Инфляц улсын хэмжээнд 15 хувьд хүрч, ард түмэн үнийн хөөрөгдөлд дарлуулж байна.

2022 он гарснаас хойш хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеэс 16.2 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд хүнсний бараа, ундаа, ус, согтууруулах ундаа, тамхи, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

2022 он гарснаас эхний зургаан сарын байдлаар өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөнтэй танилцана уу.

"2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нэг килограмм төмс 1147 төгрөг байсан бол зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2511 төгрөг болж, 1364 төгрөгөөр нэмэгджээ"

"2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нэг литр сүү 3099 төгрөг байсан бол зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3633 төгрөг болж, 534 төгрөгөөр нэмэгджээ"

"2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нэг ширхэг Атар талх 1507 төгрөг байсан бол зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1713 төгрөг болж, 206 төгрөгөөр нэмэгджээ"

"2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нэг килограмм үхрийн ястай мах 14084 төгрөг байсан бол зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 15066 төгрөг болж, 982 төгрөгөөр нэмэгджээ"

"2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нэг килограмм элсэн чихэр 3220 төгрөг байсан бол зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3684 төгрөг болж, 464 төгрөгөөр нэмэгджээ"

Дээрх бүтээгдэхүүнүүдийг худалдааны төв, сүлжээ дэлгүүр, хүнсний захад зарагдаж тус бүрийн үнийн дундаж дүнгээр тооцсон болно.

5-11 настнуудыг вакцинжуулах ФАЙЗЕР орж ирсэн ч тариур нь байхгүй, мөн вакцинжуулах шийдвэр нь АЛБАЖААГҮЙ байна
5-11 настнуудыг вакцинжуулах ФАЙЗЕР орж ирсэн ч тариур нь байхгүй, мөн вакцинжуулах шийдвэр нь АЛБАЖААГҮЙ байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.