Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Дугуй цагаан руу алхах чиглэлд өнөөдрөөс чулуун шигтгээт зам, хоёр талд нь модоор хүрээ хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар "Богд уулын Дугуй цагаан руу алхалтын замын суурь хайрган хучилт хийгдсэн. Өнөөдрөөс замын 2 талаар модоор хүрээ хийж, дунд хэсгээр чулуун шигтгээт зам хийх бригад нь ажиллана" хэмээн мэдэгдлээ.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан. Чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлж, тохижуулахаар төлөвлөсөн билээ.

Зам тээврийн осолд орсон Н.Ганибал гишүүний биеийн байдал ХЭВИЙН БАЙНА
Зам тээврийн осолд орсон Н.Ганибал гишүүний биеийн байдал ХЭВИЙН БАЙНА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд