Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: “Энигма“ компани хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Хууль зөрчсөн бол барилгуудыг нь нураа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Богдхан уулын Дугуй цагаан орчмын тохижилтыг өнөөдөр нээнэ гэж байсан ч ажил нь саатжээ. Учир нь Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг хийхэд "Энигма" компани уулын тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй байгаа аж. Үүнээс үүдэж, одоогийн байдлаар 200 сая орчим төгрөгийн алдагдалд оржээ.

Үүнд бухимдсан Хотын дарга Д.Сумъяабазар "Өнөөдөр бараа материал үнэ, ажиллах хүчний зардал зэрэг наад захын зардал өсөөд байна. Гэхдээ бид богино хугацаанд энэ тохижилтын ажлыг дуусгах үүргийг Хотын даргаас авч байгаа. "Энигма" компани бүх ажлыг гацааж байна. Эдний газар юм уу. БОАЖ-ын сайд руу албан бичиг явуул. Их өмөөрөөд байсан юм.

Энэ ам "Энигма" газрынх юм уу... Дандаа төрийн ажил гацаана. "Энигма" дахиад 4 газар байршилтай байгаа. Түүнийг бас нураа. Зөвшөөрөлгүй, хууль зөрчиж ирчихээд шантаажилдаг, улстөрчдөөрөө дарамтуулдаг....

Энэ компанитай хариуцлага тооц. Хууль зөрчсөн бол барилгуудыг нь нураана. Энэ компани хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна" хэмээлээ.

ХХААХҮ-ийн дэд сайдад М.Ганхүлэгийг нэр дэвшүүллээ
ХХААХҮ-ийн дэд сайдад М.Ганхүлэгийг нэр дэвшүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд