Өнгөрөгч амралтын өдрүүдэд ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16 хүн, орон нутагт 13 хүн гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас нийслэлд 5 орон нутагт, 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Орон нутагт хоёр ослын улмаас хоёр хүний амь хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
-Нийслэлд:
- Явган холбогдсон осол 10 бүртгэгдсэн
- Мотоциклтой осол 2 бүртгэгдсэн
- Мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн.
- Унадаг дугуйтай 2 осол бүртгэгдсэн
-Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, нэг хүн амиа алдсан
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн ба нэг хүний амь хохирчээ.