Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Наранцогт: Чөлөөт бүс дэх ААН-үүдийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх ажлын хэсэг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө.

Тэрбээр "ЗГ-ын хуралдаанаар Чөлөөт бүсийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаас тодорхой шийдвэр чиглэл гарсан. Замын-Үүдэд 900 га газрын талбайтай Чөлөөт бүс бий. Үүний 113,9 га газар талбай нь 81 ААН нэгжид олгогдсон. Гэтэл 5 ААН л идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 4 ААН бүтээн байгуулалтаа хийж байна. Бусад нь огт үйл ажиллагаа явуулаагүй байна.

Алтанбулагт 500 га газар байна. Үүний 130 га газар нь 131 ААН-д олгогдсон. Үүнээс 29 ААН үйл ажиллагаа явуулж байна. 11 компани шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Цагааннуурын чөлөөт бүсэд 708 га газрын 101 га газрыг 4 ААН-д олгосон. Одоогоор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учир олон улсын туршлагад үндэслээд хөрөнгө оруулах хувийн хэвшлүүдийн сонирхолд нийцсэн тусгай зориулалтын компани хэлбэрээр байгуулаад Чөлөөт бүсүүдийн Ерөнхий төлөвлөгөөг ЗГ-ын хуралдаанаар яаралтай батлуулна. Улмаар хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг ААН-үүдийн сонирхолд нийцүүлж хийхээр болж байна.

Мөн энэ Чөлөөт бүсүүд маань хилийн боомт дээр оршдог учир хөрш орнуудынхаа Чөлөөт бүсийн хилийн төлөвлөлттэй нягт уялдуулах шаардлага тавигдаж байгаа. Энэ ажлыг яаралтай хийх чиглэл гарлаа.

ЗГ-аас Ерөнхий концевц, олон улсын туршлагаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ бүх зүйл нь бэлэн ААН-үүдийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр болж байна. Ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд Б.Жавхлан ахална. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрэмбэлж явуулна" гэлээ.

Кран унаж, 20-36 насны хоёр хүн дарагдаж нас баржээ
Кран унаж, 20-36 насны хоёр хүн дарагдаж нас баржээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.