Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар хот орчимд болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 5-35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 15-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 23-нд Ерөө гол Дулаанхаан, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-20 см, 25-26-ны өдрүүдэд Хэрлэн гол Чингис хот орчмоор усны түвшин 30-50 см нэмэгдэх төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Эрчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 300 мянган төгрөгөөр их байна
Эрчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 300 мянган төгрөгөөр их байна
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.