2022 оны 1-р улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67.0 хувиар нэмэгджээ. Гэвч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгджээ.
НДЕГ-ын НДШ төлөлтийн 2022 оны 1-р улиралд 717.7 мянган ажилтан хамрагджээ. Эдгээр ажилчдын сарын медиан цалин 1сая 66 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120 мянган төгрөг буюу 12.8 хувиар өсчээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны 1-р улирлын байдлаар 1 сая 450 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135 мянган төгрөг буюу 10.3 хувиар нэмэгджээ.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.
НДШ төлж буй ажиллагчдын дунд 420 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 10.7 хувийг, 3.0 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 6.9 хувийг тус тус эзэлж байна.