Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт хамгийн олон шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Прокурорын байгууллагаас шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг шалгасан байна. Уг шалгалт нь өмнө нь огт хийгдэж байгаагүйгээрээ онцлогтой. Учир нь шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг шалгах хууль эрх зүйн орчин байхгүйгээс улбаалж, хууль хяналтынхан очих үеэр шалгуулдаггүй, нэвтрүүлдэггүй байжээ. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, хэн нэгэн этгээдийн зүгээс ямар ч гомдол санал гаргаж байгаагүй аж.

Хэдийгээр шалгалт хийх хууль эрх зүйн орчин байгаагүй ч бага насны хүүхэд шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцдог, ажилладаг явдал эрс нэмэгдсэн учир прокурорын байгууллагаас холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан шалгалтын удирдамж баталсан байна. Улсын хэмжээнд 321 байгууллага байгаагаас шалгалтад нийт 253 гаруйг нь хамруулжээ. Тодруулбал, буддын 83, бөө мөргөл 11, Христос 155, бахай 1, ислам 1 байгууллага хамрагдсан байна.

Бусад байгууллага нь шалгуулахаас татгалзсан, шалгалт хийх үед эзэнгүй байсан зэрэг шалтгаантай байсан аж. Мөн Нийслэлийн 8 дүүргээс Баянзүрх дүүрэгт 93 буюу хамгийн олон шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна.

Л.Мөнхбат: МҮИС-ийн ард ямар нэгэн улс төрч байхгүй
Л.Мөнхбат: МҮИС-ийн ард ямар нэгэн улс төрч байхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.