Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослын улмаас 7 хүн амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 50 секунд

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1204 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 835 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж бэртсэний 17 нийслэлд, 15 орон нутагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас 7 хүн амь хохирсноос мотоциклтой 4, автомашинтай онхолдох 2 хүн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

-Нийслэлд:

  • Явган холбогдсон осол 11 бүртгэгдсэн
  • Мотоциклтой осол 2 бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
  • Мөргөлдсөн осол 3 бүртгэгдсэн.

-Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 10 осол бүртгэгдсэн. 3 хүн амь хохирч, 11 хүн гэмтсэн байна,
  • Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдсэн, .
  • Мотоциклтой осол 6 бүртгэгдсэн 4 хүний амь хохирсон
  • Хүүхэд өртсөн осол 5 бүртгэгдсэн

Хүүхэд өртсөн 6 осол бүртгэгдэж 6 хүүхэд гэмтсэн байна. Насны хувьд 5-11 насны хүүхэд байна. Үүнээс орон нутагт 2 нийслэлд 4 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 532 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 428 орон нутагт 105 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 3 тохиолдол бүртгэгдэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон тохиолдлоос 9 жолооч бүртгэгдсэн байна.

ТЦА: Таван сарын хугацаанд мотоциклийн ослын улмаас 40 хүн амиа алджээ
ТЦА: Таван сарын хугацаанд мотоциклийн ослын улмаас 40 хүн амиа алджээ
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.