Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булганд түр зуурын шороон шуурганы улмаас 5 айлын гэр нуржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овоотын хөтөл” гэдэг газар зургаадугаар сарын 15-ны өдрийн 20:50 цагийн орчим 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас таван өрхийн гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан.

Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг зургаадугаар сарын 16-ны өдөр тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд шуурганд малчин Х, М, Д, О нарын 5 ханатай 4 гэр, М-ийн 4 ханатай нэг гэр тус тус нурж, эвдэрсэн мэдээллийг Мааньт багийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Чуулганы хуралдаан эхэллээ
Чуулганы хуралдаан эхэллээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.