Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Франкфуртаар дамжин зорчих иргэд өдөр тутам хэрэглэх эм, яаралтай бичиг баримтаа гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

МИАТ-ээс Франкфурт хотоор дамжин зорчиж буй иргэдэд дараах анхааруулгыг хүргэжээ. Тодруулбал, ХБНГУ-д дотоодын аялагчдын хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой гарч болзошгүй дараах хүндрэлийг урьдчилан тооцож эрсдэлгүй аялахыг зорчигчдод уриалж байна гэсэн байна. Үүнд,

-Герман улсад 9 евроны билетний нөлөөгөөр галт тэрэг, нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэж саатал, хоцролт их гарч байна. Иймд зорчигч Та цааш дамжих нийтийн тээвэр болон нислэгийн цагаа хангалттай байхаар тооцох

-Галт тэрэг, нийтийн тээвэр болон нисэх буудалд хөдөлгөөн ачаалал ихтэй үед эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлэх

-Фрапорт олон улсын нисэх буудлын ачаалал болон цар тахлын улмаас тус буудлын ажилтан албан хаагчид гэнэт дутагдах нөхцөл байдал удаа дараа гарч байгаа тул хяналтын зурвасаар нэвтрэх явц удааширч хүлээлт үүсгэж болзошгүйг тооцох

-Фрапорт олон улсын нисэх буудалд ачаа саатан тухайн нислэгээс хоцорч дараагийн нислэгээр хүргэгдэх тохиолдол их гарч буйг харгалзан нэн шаардлагатай эд зүйлсээ (өдөр тутам хэрэглэдэг эм, яаралтай бичиг баримт гэх мэт) гар тээшиндээ авч зорчих

-Аяллын даатгалд хамрагдаж эрүүл мэнд, эд материалын хохирлоос сэргийлэхээрэй гэжээ.

З.Санждорж: Намайг шүгэл үлээлээ гэж дуу, дүрс бичдэг, дэлбэрдэг байж болзошгүй төхөөрөмж машинд суурилуулсан
З.Санждорж: Намайг шүгэл үлээлээ гэж дуу, дүрс бичдэг, дэлбэрдэг байж болзошгүй төхөөрөмж машинд суурилуулсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд