Хамба лам З.Санждорж өөрийн автомашинаасаа байршил тогтоогч, нууцаар тагнаж, чагнах төхөөрөмж олсон талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр "өөрийн автомашинаасаа байршил тогтоогч, нууцаар тагнаж, чагнах төхөөрөмжийг өчигдөр олсон. Энийг анх хараад маш их цочирдсон, яахаа мэдэхгүй байгаа учир хэвлэл мэдээллийнхэнд хандаж, олон нийтэд зарлаж байна. Энэ төхөөрөмж өөрөө байршлаа тогтоодог. Миний амь насанд аюул учирсан гэдгийг мэдэрч байна.
Би алхаж ирсэн. Учир нь машинаараа ирсэн бол энэ төхөөрөмжийг алсаас удирдаад намайг үгүй хийх байсан. Өчигдөр машинаа засварт өгсөн. Гэтэл засварын газраас энэ төхөөрөмжийг олсон гэж манай жолооч руу ярьсан. Тэгээд л мэдсэн. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт шашны гэмт бүлэглэлүүд байна гэж мэдээлэл хийж, шүгэл үлээсэн.
Миний дүгнэж байгаагаар намайг шүгэл үлээлээ гэж амь насыг минь бүрэлгэх, баримтыг устгах зориулалттай гэж айж байна. Энэ төхөөрөмж одоо ч ажиллаж байгаа. Шөнө энэ төхөөрөмжийг судалсан. Мэргэжлийн хүмүүсээс нь асуухад хамгийн сүүлийн үеийн дуу хураадаг, дүрс бичдэг төхөөрөмж. Дэлбэрдэг байж болзошгүй гэдгийг хэлсэн. Дотроо карт уншигч, usb оролттой " гэв.