Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг: Би гурван хүүхдийн сургалтын төлбөр НЭХЭЭГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 24 секунд

Э.Энхбат агсны гэргийг Б.Нандинцэцэг Н.Түвшинбаяраас гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг нэхсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл тэрбээр энэ талаар дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр "Ам нээвэл уушиг нээ гэдэг. Арай л хэрээс хэтэрсэн зүйлс болж байна.
1-рт, шүүхээс өгсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж худал тарааж байна. Надад огтоосоо тийм зүйл байхгүй. Ар гэрийхэн, хүүхэдтэйгээ уулзаад нээлттэй хоригдоно л биз. Өндөр настай аав, ээж, эхнэр, хүүхдийг нь бодохгүй яах вэ дээ.
2-рт, хүүхдийн төлбөр нэхлээ гээд бүр барьж идлээ. Намайг юу нэхэж яаж орсныг гурван шүүгч, хоёр талын өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гээд тэнд байсан бүх хүн харсан сонссон.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ОДБАЯР гуай "Б.Нандинцэцэг ээ, чи бүх хохирол төлөгдсөн гээд зөвхөн бодит хохирлоо (өөрийг зүгээс гаргасан 423 сая төгрөг) төлөгдсөн гээд байх юм. Гурван хүүхдийн төлбөр энэ тэрээ нэмжлэхгүй юм уу. Жилд төлбөр нь хэд байдаг вэ" гэхэд нь би "70 сая орчим байдаг" гэсэн. Тэгээд "Б хувиараа бизнес эрхлэдэг учраас ахуйн асуудлаа зохицуулаад явж байгаа" гэж хэлсэн.

Шүүгч "Чи шүүх дээр аваад ирсэн бол чамд бид хангаж өгөх байлаа" гэсэн. Үүнийг бүгд сонссон. Даанч энэ бичлэг цацагдаагүй. Тэгээд намайг иргэний шүүхээр явж болно гэсэн. Мөн Данзанноров өмгөөлөгч ч ойлгогдохоор хэлж л байна лээ.

3-рт, оршуулгын зардал 85 сая. Би эх хувиар нь баримтаа өгсөн. 300-400 хүний зэд, цагаалга энэ зэргийн байлгүй яах вэ дээ. Ханийг минь хүртэл "Нэг муу начны ажил явдал 85 сая. Алтаар хучаа юу" гэж ирээд л бичих юм. Эрүүл хүнээс ийм муухай үг гарахгүйг мэдэж байгаа ч үнэхээр муухай юм.

4-рт, би тэр айлын өгьё гэсэн хоёр үл хөдлөхийг голж шилээгүй. Яах вэ, манай өмгөөлөгч өөрийн зүгээс тийм зүйл надад хэлээгүй ярьсан. Тэр айлаас би тийм юм өгөөдөх, тэдэн төгрөг өг гэж нэхсэн удаа байхгүй. Ар гэрийхэн болон Н.Түвшинбаяр ч мэдэж байгаа.
Өөрийн гэсэн эрүүл тархи, сэтгэл зүрхтэй хүн бүр миний өмнөөс бухимдаж байгаа байх. Хоёр талын өмгөөлөгч нар маш ойлгогдохоор яриад байхад л учир зүггүй муулаастай. Намайг шуналтай хүүхэн гэлээ гээд би тийм болчихгүй л дээ. Эцэст нь хохирогч буруутан л болдог хорвоо юм байна. Миний уг хүнийг мэддэг хайртай хүмүүс минь байхад болно доо" гэжээ.

ФОТО: БОРОО
ФОТО: БОРОО
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.