АНУ-ын Агаарын цэргийн хүчний вэбсайтад тавигдсан энэхүү зураг дээр тус улсын RC-135W Rivet гэх тагнуулын онгоц харагдаж байна.
Түлхүүр мэдээлэл:
- АНУ Хойд Солонгос улсын цөмийн зэвсгийн нөхцөл байдлыг хянах зорилгоор тагнуулын онгоц илгээжээ.
- Уг онгоц нь Инчеон хотын дээгүүр нисэн өнгөрөхийг Өмнөд Солонгосын талаас ажиглаж, мэдээлсэн байна.
- Өмнөд Солонгос улсын мэргэжилтнүүд хэт хяналт, дарамт нь Хойд Солонгос улс пуужин харвах гэнэтийн шийдвэр гаргахад түлхэц болж магадгүйг анхааруулжээ.
Хойд Солонгосын коммунист дэглэмийн цэргийн хөдөлгөөний үеэр тус улсыг хянах даалгавар бүхий АНУ-ын тагнуулын онгоц Өмнөд Солонгос улсын дээгүүр нисч өнгөрсөн байна. Тодруулбал, АНУ-ын Агаарын цэргийн хүчний RC-135W Rivet хамтарсан онгоцыг Инчеон хот болон түүний зэргэлдээх Кёнги мужийн дээгүүр нисэн өнгөрөхийг Өмнөд Солонгосын тал ажиглажээ.
Тухайлбал, АНУ-ын Вашингтон хотод Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээр хийсний дараа тус улсын Тэнгисийн цэргийн хүчний EP-3E загварын тагнуулын онгоцуудыг Хойд Солонгос руу илгээн ажиглалт хийж байжээ.
Харин Хойд Солонгос улсын хувьд хамгийн сүүлд буюу мягмар гарагт (Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений ойн баярын өмнөх өдөр) байлдааны сургалт зохион байгуулан, улсынхаа зүүн эргээс далайн пуужин болон агаараас газардах пуужингуудыг тус тус харвасан байна.
Ийм учраас АНУ-аас тагнуулын нисэх онгоц илгээх нь ердийн ажиллагааны нэг хэсэг мэт боловч нөгөө талаараа Хойд Солонгост дарамт үзүүлэх мессежийг "зориудаар" илгээж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна гэж Өмнөд Солонгос улсын мэргэжилтнүүд үзжээн
Энэ мэт хяналт хэтэрч, дарамт ихэсвэл коммунист дэглэмтэй Хойд Солонгос улсад пуужин харвах бэлтгэл зэрэг гэнэтийн алхам хийх цохилт өгч магадгүй болохыг сануулсан байна.
Эх сурвалж: Yonhap news
Х.Үүрийнтуяа