Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон.
Гэвч шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хуралдааныг 2020-05-08-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Хэргийг сануулбал, Зам,тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан билээ. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон юм.

Алба хаагчдад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна
Алба хаагчдад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.