Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алба хаагчдад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд


ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие, бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” цахим  сургалтыг зохион байгуулж байна.

Алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой тус цахим сургалт  04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Цахим анхны сургалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажлын байранд хийх дасгалыг хүргэж байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

КОВИД-19 халдварын боловсролд үзүүлэх нөлөө
КОВИД-19 халдварын боловсролд үзүүлэх нөлөө
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.