Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурвалжингийн хос гүүрний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд түр хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд түр хаан, засвар үйлчилгээ хийхээр болжээ. Учир нь гүүрний зүүн талын хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан тул заадас засварын ажил хийх аж.

Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй бөгөөд сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигчид  замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна. 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Нэн ховор цоохор ирвэсийг хууль бусаар агнан борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Нэн ховор цоохор ирвэсийг хууль бусаар агнан борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.