Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид UBS телевизтэй хамтран хүүхэд, багачууд болон нийт үзэгчдэдээ зориулан "Үлгэрийн далай" монгол агуулга бүхий цуврал бүтээлийг бэлтгэжээ. Энэхүү цуврал бүтээл өнөөдрөөс эхлэн ажлын өдөр бүр 20:35 цагаас UBS ТВ-ээр цацагдах аж.
"Үлгэрийн далай" цувралын хүрээнд УДЭТ-ийн жүжигчид үлгэр, тууль, домог зэрэг ардын аман зохиолын бүтээлүүдийг уншиж сонордуулна. Мөн энэхүү контентийг бүтээхэд Үндэсний номын сан хамтран ажилласан байна.
Мөн онлайнаар буюу театрын YouTube сувагт "Үлгэрийн далай" цувралыг байршуулж, үзэгчдэд хүргэнэ.