УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр энэ талаар
"Миний бие МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.Зарим намууд надад санал ирүүлсэн. Ирэх Лхагва гараг гэхэд өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана.
2017 онд МАХН-аас намайг хөөсөн. Үүнийг хүлээж аваагүй хоёр шалтгаан надад байдаг. Нэгд, МАХН-аас гишүүдээ хөөдөг дүрэм байдаггүй. Хоёрт, МАХН-д 114 мянган сонгогч саналаа өгсөн. Энэ хүмүүсийн төлөөлөл УИХ-д байх ёстой гэдэг үүднээс "би намаасаа гараагүй" гэж хэлж байсан.
МАХН-ын гишүүд, үзэл баримтлал таалагдаагүй болохоор намаас гарч байгаа юм биш. Харин ч энэ шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан. Харамсалтай нь сонгуульд зайлшгүй орох шаардлага байна. Орхон аймаг, Эрдэнэт хотод амласан зүйл, хийх ёстой зүйл бий" гэв.