Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва хотод сурч буй монгол оюутнуудын “Дэвжээ“ наадам болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Москва хотод суралцаж буй монгол оюутнуудын Урлагийн уламжлалт “Дэвжээ” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Концертын танхимд амжилттай болж, өндөрлөв.

“Эх орон бидний гарт” сэдвийн дор зохион байгуулагдсан энэ удаагийн “Дэвжээ” наадмыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн  газар байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ОХУ дахь Монголын Оюутны холбоо, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Монгол нутагтан”  холбоо хамтран зохион байгуулжээ.

Наадмын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн  газрын дарга С.Болдбаатар, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа, залуучууд, мэдээллийн бодлогын асуудал хариуцсан орлогч захирал Е.С.Гогина нар үг хэлэв.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (сургуулийн) “Гэрэгэ” баг, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Made in RUDN” баг, Оросын Тээврийн их сургуулийн “Локомотив” баг, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн “Каско” баг, Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн “Плехановцы” зэрэг багууд эн тэнцүү өрсөлдөснөөс “Локомотив” баг Тэргүүн байр эзэлж, “Каско”, “Плехановцы” багууд хоёр, гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Энэ жилийн наадмын үзүүлбэрүүд өмнөх жилүүдийнхээс улам бүр чанаржиж, агуулга, жүжиглэлт, ур чадварын хувьд багууд эн тэнцүү байгааг үзэгчид болон шүүгчид онцлон тэмдэглэжээ.

 

Гренландын мөс хурдацтайгаар хайлж байна
Гренландын мөс хурдацтайгаар хайлж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.