Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гренландын мөс хурдацтайгаар хайлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Гренландын мөс 1990 оноос долоо дахин хурдтайгаар хайлж байна. Олон улсын туйл судлаачид 26 жилийн хугацааны хиймэл дагуулын ажиглалтаар уг тооцооллыг гаргажээ.

Зөвхөн Гренландын нөлөөгөөр энэ зууны төгсгөл гэхэд далай долоон сантиметрээр нэмэгдэх төлөвтэй байна. Нам дор эргийн бүсэд амьдардаг олон сая хүмүүс үерийн асуудалтай тулгарах аюултай.

Гренландын мөс хоёр замаар хайлж байдаг. Эхнийх нь мөсний гадаргуу хайлж, далайн устай нэгддэг бол удаах нь мөс хагарч далайд орсноор хайлдаг. Гренландаас жилд дунджаар 250 тэрбум тонн мөс хагарч далайд ордог бол энэ жил уг тоо 370 тэрбум тонн болж өссөн. Одоогоор тэрбум гаруй хүн далайн түрлэгээс 10 хүрэхгүй метрийн өндөрт амьдардаг бол, 250 сая гаруй хүн 1 метрийн дор амьдардаг.

“Хэрэв далайн шугамын дагуу салхи дэгдвэл үерийн хамгаалалтыг эвдэрнэ. Далай нэг сантиметрээр өсөх тутамд зургаан сая хүн үерт автана гэж тооцоолж болох юм. Тэгэхээр нэг сантиметр гэдэг их тоо.” хэмээн Лийдс их сургуулийн профессор Энди Шэпэрд дурджээ.

 Эх сурвалж: BBC

"THE HU" ХАМТЛАГИЙН АНУ ДАХЬ МЕНЕЖЕРҮҮД “ЧИНГИС ХААН” ОДОНГОО ГАРДАН АВЛАА
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.