Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Мандахбаяр: Сэтгүүлчийн эрхийг хамгаалахгүй бол жагсаал, цуглаан хийхээс өөр арга байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Сэтгүүлчдийн эрх зөрчигдсөн асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс ЦЕГ, АТГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо руу шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: "Сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байх үед нь эрх чөлөөнд нь халдах, ажлаа хийх боломжоор хангахгүй байх явдал үеийн үед гарч ирсэн. Гэхдээ сүүлийн үед хэтэрхий бүдүүлэг, балмад шинжтэй болж ирж байна. Сэтгүүлчийг хууль хүчний байгууллага загнадаг байсан бол одоо зоддог боллоо. Энэ бол хоёр хувь хүний асуудал биш, зөвхөн сэтгүүлчдийн ч асуудал биш. Ардчилсан Монгол улсын иргэдийн мэдэх эрх, мэдээлэл олж авах эрхэд халдаж буй хэлбэр. Монголын ардчилалд аюул учирч байгаагийн илрэл гэж үзэж байна.

Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг болон Доргио.мн сайтын Баярмаа гэх хоёр сэтгүүлчидтэй хууль хүчний байгууллагад ажилладаг томоохон албан тушаалтан зүй бусаар харьцаж, биед нь халдан мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон. Энэ асуудлыг МНСЭ-ээс эрс эсэргүүцэж үүний төлөө хатуу тэмцэхээ илэрхийлж байна. Иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчийн хувийн эрх чөлөөнд халдсан асуудлыг шийдүүлэхийн тулд МСНЭ эцсээ хүртэл тэмцэх болно.Иймээс МНСЭ-ээс ЦЕГ, АТГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо руу шаардлага хүргүүлж байна. Хэрэв холбогдох байгууллага энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ цар тахлын үед бид гудамжинд гарч жагсаал цуглаан хийхээс өөр арга байхгүй" гэв.

Дэвсгэр мэдээлэл:

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг  ЦЕГ-ын хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбаттай уулзах хүсэлт тавьж өрөөнд нь орсон.

Сэтгүүлч өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Ч.Чинбат хурандаад хүлээлгэж өгсөн ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэлтэй холбоотой 40 гаруй хуудас, баримт материалаа авах, эсвэл баримтын дагуу хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл авахыг хүссэн. Гэвч Ч.Чинбат хурандааа тийм баримтыг аваагүй хэмээн маргалдан биед нь халдаж өрөөнөөсөө хөөсөн гэж сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээллээд байгаа юм.

Ковид-19-өөс эдгэсэн хүмүүсийн цусыг өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж эхэлжээ
Ковид-19-өөс эдгэсэн хүмүүсийн цусыг өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.