Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар ээлжит хэвлэлийн хурал хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга: Д.Нарангэрэл: Ковид-19 халдвараар дэлхийн 2,409,091 хүн өвчилсөн байна. 1,6 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Анхаарал татаж байгаа өвчлөл нэлээд нэмэгдэж байгаа газар бол ОХУ юм. Сүүлийн 24 цагийн дотор 6 мянга гаруй шинэ тохиодол нэмэгдэж, 41 гаруй хүн нас барсан байна. Өвчлөл их нэмэгдэж байгаа ч нас баралт харьцангуй бага байна. Өвчлөгчдийн 60 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр илэрчээ. Ерөнхийлөгч Путин 4 сарын 28-н гэхэд эрүүл мэндийн бүх байгууллагууд Ковид-19 халдварын эсрэг ашиглах тоног төхөөрөмж, оношлуураа зуун хувь бүрдүүлсэн байхыг засаг захиргаа, эмнэлгийн байгууллагын дарга нарт даалгажээ.
Эмнгэлгийн эмч, ажилчдад зориулагдсан хамгаалах хувцас нэн шаардлагатай байгаа. 25000 хамгаалах хувцасыг үйлдвэрлэж байгаа. Гэсэн хэдий ч хүрэлцэхгүй байгаа учир 1.1 сая хувцасыг БНХАУ-аас авахаар захиалжээ.
Манай орны хувьд 1229 хүн ажиглалтанд байна. Дөрвөн хүн ажиглалтнаас гарсан. Эргээд дөрвөн хүн нэмэгдсэн. Ажиглалтанд байгаа хавдартай долоон хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн ажиглалтанд байгаа найм, харуул тандалтын аргаар хавдартай байгаа 35 хүнд Ковид-19 халдварын шинжилгээ хийсэн. Яагаад гэвэл хавдартай хүмүүс Ковид-19 халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийн тоонд орж байгаа. Тиймээс шинжилгээ хийсэн байгаа. Шинжилгээний үр дүнд халдвар илрээгүй.
Гадаадын улс оронд Ковид-19 халдвараар өвчилсөн 13 хүн байгаа. Эдгээрээс Щвейцарийн хоёр иргэний давтан шинжилгээ сөрөг гарч эдгэрсэн гэсэн мэдээлэл ирсэн.