Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэн эдгэрч, коронавирусний тохиолдол нэгээр нэмэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдвартай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : Дөрөвдүгээр сарын 19-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.  ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан нэг тохиолдол эдгэрч дараагийн тусгаарлалт руу шилжлээ. Бид коронавирусний давтан шинжилгээг хийхээс гадна өөр олон төрлийн шинжилгээг хийж, тэмдэглэн баримтжуулж үлдээж байгаа. ХӨСҮТ-ийн хоёр лаборатороор 76 хүнд шинжилгээ хийсэн. Цэргийн төв эмнэлэг дээр тусгаарлагдсан 56 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс 1 иргэнд коронавирус илэрлээ. Тус иргэн Москвагаас Улаан-үд хүртэл онгоцоор явж, Албанбулагийн боомтоор орж ирсэн.

Халдвар авсан иргэн ОХУ-ын Төмөр замын дээд сургуулийн оюутан. Тус сургуульд нь коронавирус бүртгэгдсэн байсан. Энэ хүүхдэд 3 удаагийн давтан шинжилгээ хийсний дүнд коронавирус илэрлээ.

ХӨСҮТ-ийн эмч нар 21 аймагт хуваарилагдан хувийн хамгаалалтын хувцсыг өмсөж тайлах, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай сургалтыг орж байна. Өнгөрсөн амралтын өдөр ХӨСҮТ-ийн эмч нар Сэлэнгэ аймгийн Албанбулагийн боомт дээр ажилласан.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 1220 хүн улсын хэмжээнд ажиглалт, тусгаарлалтад байна. Дотоодын иргэдээс хавдартай 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Хоёрдугаар сараас хойш гадаадын 17 орноос  98 Монгол иргэн холбогдож утсаар зөвлөгөө авсан.Тэдгээр иргэд мэдээлэл авахдаа өөрсдийн хувийн мэдээллийг өгөөгүй. Гадаадад 13 монгол иргэн COVID-19 халдвар авсан талаар мэдээлсэн.Үүнээс Швейцарьт хоёр иргэн эдгэрч, шинжилгээний хариу сөрөг гарсан. Шведэд хоёр хүн гэрийн тусгаарлалтад байгаа. БНСУ-д хоёр хүн эмчлэгдсэн. ОХУ-д 3, Ирландад 4 хүн халдвар авсан. Энэ хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дууссан, давтан шинжилгээний хариугаа хүлээж байна.

Өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдана
Өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдана
 
Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга: Аавынхаа малгайг шүтэж, өглөө бүр мөргөж, залбирдаг
Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга: Аавынхаа малгайг шүтэж, өглөө бүр мөргөж, залбирдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.