Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“THE HU” ХАМТЛАГИЙН АНУ ДАХЬ МЕНЕЖЕРҮҮД “ЧИНГИС ХААН” ОДОНГОО ГАРДАН АВЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний ѳдѳр Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот дахь Ерѳнхий консулын газар ‘‘Монгол Улсын Тѳрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн Америкийн Нэгдсэн Улс дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны ѳдрийн 214 дүгээр зарлигийг уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж ѳглѳѳ.

Сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон "The Hu" хамтлаг хүртсэнд баяртай байна гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга