Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт явуулна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эмээлт дахь мах бэлтгэх Эм Ди Си Пи ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахлах аж. Тэрбээр "Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг дуудаж уулзсан. Зарим махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Цаашид хүний өдөр тутмын ажил амьдрал, аюулгүй байдалтай холбоотой асуудалд тогтмол хяналт шалгалтыг хийх шаардлага байна гэж үзэж байгаа.

Эмээлтэд 32 мах бэлтгэх, боловсруулах үйлдвэр байгаа. Экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй компани байгаа юм. Гэвч зөвшөөрөлтэй нэрийн дор алдаа завхрал гарсан байхыг үгүйсгэхгүй. Зөвшөөрөл авсан ААН-үүд стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд мах бэлтгэн боловсруулах ёстой. Иймд стандартыг хангуулах тал дээр холбогдох яам, агентлаг ажиллах хэрэгтэй. Байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай" гэв.

Г.Ёндон: Оюутолгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталж, орчин үеийн хот болгох ажлыг эхлүүлж байна
Г.Ёндон: Оюутолгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталж, орчин үеийн хот болгох ажлыг эхлүүлж байна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.