
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2020 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд хийсэн худалдан авалтын 39,679,625 ширхэг баримт олгогдсоноос 26,654,629 ширхэг баримтыг сугалаанд хамруулав.
- 30 мянган төгрөгийн азтан 26,424
- 100 мянган төгрөгийн азтан 2,662
- Нэг сая төгрөгийн азтан 291
- Гурван сая төгрөгийн азтан 23 тодорсон бөгөөд тав, гучин сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Үндсэн тохирлын дугаар 57559955 байв. Харин супер шагналын тохирлын дугаар 95854163 байсан бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорсонгүй.