
Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын "12 Ертөнц" тав дахь бие даасан тоглолт өнөөдөр 21:00 цагаас “Монгол” ТВ-ээр үзэгчдийн хүртээл болно. Мөн ОРИ апп-ийг ашиглан онлайнаар үзэх боломжтой.

"12 ЕРТӨНЦ" тоглолт нь 2018 оны наймдугаар сарын 31-нд зохион байгуулагдсан бөгөөд дуучин Д.Болд 2005 оноос хойш гаргасан бүх цомгийн шилдэг хит болсон 40 дууг үзэгчдэд дуулж толилуулжээ.
Тоглолтод “The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн, шилдэг оролцогчид, “Гурван охин” хамтлаг, “Камертон” хамтлаг, Quiza зэрэг уран бүтээлчид оролцож байжээ.