Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд


Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан үйлдлийг Экологийн цагдаагийн албанаас таслан зогсоожээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад оруулсан Хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байжээ.

Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны нэгдүгээр сард хууль бусаар агнасан Хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон. Мөн уг хэргийг Монгол улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо.

Хүрэн баавгайн түүхий эдийг бусдад худалдаалах гэж байх үед нь сэжигтэй этгээдүүдийг дайчлан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, гурван иргэнээс гэрчийн мэдүүлэг авч байна. Мөн хүрэн баавгайн найман савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын 17 ширхэг автомашиныг хулгайлсан 2 бүлгийг илрүүллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын 17 ширхэг автомашиныг хулгайлсан 2 бүлгийг илрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.