Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ дэд төв ирэх тавдугаар сард ашиглалтанд орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Олон жил яригдсан Дэд төвүүдийн “үлгэр” үнэн бодитоор амьдралд хэрэгжиж эхэлсний тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм. Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд Улаанбаатар хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, бүтээн байгуулалтын явцыг шалгалаа.

Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга ирэх тавдугаар сарын 31-нд ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 3700-гаад айл өрх шилэн кабелаар өндөр хурдны интернэтэд холбогдож, Univision, Skymedia гэх мэт IPTV-ийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхон тохь тухтай кофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд цаг харгалзахгүй тайван сууж ажлаа амжуулахын тулд заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй болно гэсэн үг.

Түүнчлэн тавдугаар сард ашиглалтад орох “Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах аж.

Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно
Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.