Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Олон жил яригдсан Дэд төвүүдийн “үлгэр” үнэн бодитоор амьдралд хэрэгжиж эхэлсний тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм. Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд Улаанбаатар хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, бүтээн байгуулалтын явцыг шалгалаа.

Хотын Захирагч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд барьж буй Сэлбэ дэд төвийн 28Мвт хүчин чадалтай Дулааны станцын барилга угсралтын ажлыг шалгасны дараа тус дэд төв орчим дахь 6.6 км авто зам болон гурван гүүрийн бүтээн байгуулалт дээр ажиллав.

Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож өгснөөр Дарь-Эх, Долоон буудлын зам дээр үүсдэг түгжрэлийг багасгах өндөр ач холбогдолтой тус авто замыг есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулах аж.

Харин өдгөө хийгдээд байгаа явган замын хашлага болон замын хийц бүтэц материал нь хотын Захирагчийн гэнэтийн шалгалтад бүдэрсэн тул чанаргүй зам, хашлагуудыг бүгдийг хуулж, чанартай материалаар дахиж гүйцэтгэхийг даалгасны зэрэгцээ ажлын явцад хяналт тавьж байгаа аж ахуйн нэгж болон төслийн нэгжийнхнийг хяналт хариуцлагаа чангатгахыг үүрэг болголоо.

Г.Онон: Дотуур хувцас хосуудын харилцаанд нэг төрлийн
Г.Онон: Дотуур хувцас хосуудын харилцаанд нэг төрлийн "амтлагч" болдог
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.