Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн салбар болзошгүй байдалд бэлтгэл ханган ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд


Өнөөдөр эрүүл мэндийн яамны баг өвөрмөц бүрэлдэхүүнтэй ажилжээ.. Улсын 1, 2, 3, Гэмтэл, Хавдар, Арьс, Сэтгэц, Эмгэг гээд 3-р шатны эмнэлэг бүр халдварын үед хэрхэн яаж ажиллах, хэдэн ор дэлгэх зэрэг нарийн төлөвлөгөөгөө ярилцав. Зөвхөн нийслэлд төдийгүй хөдөө орон нутгийнхан бэлтгэлээ базааснаа танилцууллаа.

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Ц.Отгонбаяр: Аймаг халдварын судалгаа тооцоолол гаргасан. Эм тариа, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангалтаа хийсэн. Яам маань ч их дэмжиж байна. Бид халдвар гарлаа гэхэд эмчилгээгээ орон нутагтаа хийнэ. Харин байдал намжмал байгаа дээр ХӨСҮТ-д эмчээ энэ өвчлөл дээр ажлуулмаар байна гэлээ. Увс аймаг 588 ортой. Нэгдсэн эмнэлэг 259 ортой томоохон эмнэлэгтэй баруун хязгаар нутаг билээ. Эрүүл мэндийн салбар бүх түвшиндээ болзошгүй байдалд бэлтгэлээ ханган ажиллаж байна.

                                                                                                                                                                                                                                                                                  Эх сурвалж: ЭМЯ

Сэрэмжлүүлэг: Маргаашнаас нутгийн ихэнх хэсгээр эрс хүйтэрч, цасаар шуурна
Сэрэмжлүүлэг: Маргаашнаас нутгийн ихэнх хэсгээр эрс хүйтэрч, цасаар шуурна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.