Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Маргаашнаас нутгийн ихэнх хэсгээр эрс хүйтэрч, цасаар шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газрын мээдээллээр энэ сарын 19, 20, 21, 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсэн, цасан шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-нд нутгийн зүүн хагаст, дөрөвдүгээр сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи дөрөвдүгээр сарын 19-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Хууль бусаар мод бэлтгэвэл торгуулийг гурав дахин нугалж төлнө
Хууль бусаар мод бэлтгэвэл торгуулийг гурав дахин нугалж төлнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.