Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Б.Батзоригийг Улсын  Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар тус тус танилцуулав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор нууцаар, саналын хуудсаар хураахаар шийдвэрлэж, тооллогын комисс байгууллаа. Тооллогын комиссын дарга Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ саналын хуудас болон нууц санал хураах журмыг танилцуулжсны дараа санал хураалтыг эхлүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар нууц санал хураалтын дүнг танилцуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.