Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

Улсын Их Хурлын  хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  хуралдаанаар  Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж,  хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.

Харин нэгдсэн чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Лүндээжанцан, С.Жавхлан, О.Баасанхүү нар  үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

ААН болон ажилтныг НДШ-ээс чөлөөлөх журмыг баталлаа
ААН болон ажилтныг НДШ-ээс чөлөөлөх журмыг баталлаа
 
Явган хүний замаар зорчсон машины жолооч нарт хариуцлага тооцжээ
Явган хүний замаар зорчсон машины жолооч нарт хариуцлага тооцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.